Умард Райн-Вестфалэн мужид суугаа Монгол улсын өргөмжит консул

HK MN
bkr gr 04

Тавтай морилно уу

Германд Монгол улс нь эртнээс нааш алс холын нүүдэлчин соёлыг илэрхийлдэг бөгөөд өмнө нь ялангуяа Чингис хааны байлдан дагуулалт,  эсвэл олон улсын хэд хэдэн шагнал хүртсэн “Ингэн нулимс” киногоороо Монголын талаарх сонирхлыг өдөөж, түүний домог түүхийг анхаарлын төвд авчирсан юм. Ахмад үеийнхэн 1970-аад оны “Чингис Хаан” хэмээх хит дуун дээр бүжиглэж магадгүй ч эдүгээ хэдийн түүх болон үлджээ.

Газар нутгийн хэмжээгээр асар уудам Монгол Улс илүү ихийг хүсэж, шинэчлэлийн замыг тууштай сонгосон байдаг. Хятад, Орос зэрэг авторитар дэглэмтэй улсуудаас ялгаатай нь Монгол Улс 1989 оны өөрчлөлтөөс хойш жинхэнэ сонгууль, идэвхтэй улс төрийн хэлэлцүүлэг бүхий амьд ардчиллыг цогцлоож, нүүдэлчин уламжлал ба өрсөлдөөнт капиталист амьдралын хэв маягийн хоорондын тэнцвэрийг бий болгож чадсан.

Тэртээ 1927 онд анхны 35 монгол оюутан Лейпциг болон бусад герман хотуудад ирж байжээ. 1950 онд БНАГУ-тай, 1974 онд ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1990 оны ардчилсан шинэ эхлэлээс хойш олон арван жилийн турш соёл хоорондын харилцаанд тулгуурласан стратегийн нягт түншлэл бий болсон.

Хамтдаа шинэ замыг нээж, хоёр улсын ирээдүйг идэвхтэйгээр хамтран бүтээцгээе! Тантай уулзаж ярилцахад би нээлттэй байна.

Таныг хүндэтгэсэн,

Unterschrift HF

Харальд Фэлцэн

Монгол улсын өргөмжит консул

HF p

Өөрийн танилцуулга

Миний хувьд зургаан жилийн өмнө Германы Шпаркассэ банкны сангийн Улаанбаатар дахь төслийн зөвлөх, удирдагчаар ажиллаж байхдаа монгол хүмүүстэй анх уулзаж, өөрийн ойлголттой болж байлаа.

Монголын санхүүгийн салбарыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх ажлын хүрээнд хуримтлуулсан гүн гүнзгий мэргэжлийн туршлага, хувийн харилцаа надад энэ орны болон түүний гайхамшигтай ард түмний талаар тодорхой ойлголтыг өгсөн нь миний бахархал, үүрэг хариуцлага болсон энэхүү хүндтэй албаны үндэс суурь юм. Өргөмжит консулын хувьд би эдийн засаг, соёл болон нийгмийн төслүүдийн хүрээнд компани болон хувь хүмүүсийн харилцах хүн нь байж, Умард Райн-Вестфалэн мужид амьдарч буй монгол иргэдийг дэмжин ажиллах болно.

Монгол улс

bkr gr 02
map Zeichenflaeche 1

Газар зүй

Монгол Улс нь Төв Азид орших өндөрлөг бүсэд байрладаг бөгөөд уудам тал хээр, цөлжүү шинж чанартай. Нийт нутаг дэвсгэрийн 85 хувь нь далайн түвшнээс дээш 1,000 метрийн өндөрт оршдог бөгөөд дундаж өндөр нь 1,580 метр юм. Баруун болон хойд хэсгээр Алтай, Хангай зэрэг уулсын нуруу давамгайлдаг бол өмнөд хэсэг нь Говийн цөлөөр тодорхойлогддог. Эх газрын уур амьсгалтай тул зун, өвлийн хооронд температурын огцом хэлбэлзэл ажиглагддаг.

img 8

Хүн ам

Монгол Улсын хүн ам ойролцоогоор 3.5 сая бөгөөд нэг км² нутагт дунджаар хоёр хүн ноогддог ба дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орны нэг юм. Хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд тус хот нь улс орны улс төр, эдийн засаг, соёлын төв юм.

img 11

Эдийн засаг

Монгол Улсын эдийн засаг нь үндсэндээ хоёр салбарт тулгуурладаг: уламжлалт нүүдэлчин мал аж ахуй болон байгалийн баялаг арвин уул уурхайн салбар. Монгол нь дэлхийн хамгийн их баялагтай арван орны нэгт тооцогддог бөгөөд зэс, алт, нүүрс болон ховор металл зэрэг чухал ашигт малтмалын нөөцөөр баялаг юм.

img 4

Түүх

13-р зуунд Монгол Улс нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том, уялдаа холбоотой эзэнт гүрэн болох Монголын эзэнт гүрний төв болж байв. Энэ гүрэн нь 1206 онд Чингис хааны удирдлага дор байгуулагдсан. Түүний ач хүү Хубилай хааны үед Хятадад Юань гүрэн байгуулагдсан. Хожим нь Монгол Улс Хятад болон Зөвлөлт Холбоот Улсын нөлөөнд ээлжлэн орж байсан ч, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж, коммунист тогтолцоог халсан юм.

img

Улс төр

Монгол Улс нь ардчилсан сонгуулиар бүрдсэн Засгийн газартай парламентын бүгд найрамдах улс юм. Албан ёсны хэл нь монгол хэл. Одоогоор тус улсыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх (төрийн тэргүүн), Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар (Засгийн газрын тэргүүн) нар удирдаж байна. “Гадаад Монгол” гэх нэр томьёо нь өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрийг илэрхийлдэг бол “Дотоод Монгол” нь БНХАУ-ын харьяа өөртөө засах бүс нутаг юм.

img 5

Аялал жуулчлал

Монгол Улс нь соёл сонирхогчид, адал явдал хайгчид болон байгальд дурлагч жуулчдын хувьд өсөн нэмэгдэж буй аяллын чиглэл юм. Жуулчид Монгол орны уудам, онгон байгаль, нүүдэлчин ард түмний уламжлалт амьдралын хэв маяг, соёлын олон янз байдлыг онцлон үнэлдэг. Алдартай аяллын газрууд нь Говийн цөл, Хөвсгөл нуур, Алтайн нуруу болон Монголын эзэнт гүрний хуучин нийслэл Хархорин зэрэг түүхэн дурсгалт газрууд юм. Аяллын улирал нь голчлон зургадугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ үед цаг агаар тааламжтай, дэд бүтэц харьцангуй хүртээмжтэй байдаг.

bkr gr 03

Үүрэг даалгавар

bkr gr 06

Frequently Asked Questions

2023 оны 1-р сарын 1-нээс хойш Герман улсын иргэд Монгол улсад  аялал жуулчлал эсвэл богино хугацааны зорилгоор визгүйгээр 30 хүртэл хоног зорчих боломжтой болсон.
Гадаад паспортын хүчинтэй хугацаа Монгол улсад ирснээс хойш наад зах нь 6 сар байх шаардлагатай.

» Монгол Улсын Гадаадын Иргэн, Харьяатын Газар

Герман улсын иргэдийн хувьд визгүй зорчих хугацаа хамгийн ихдээ 30 хоног байна.
Сунгалт зөвхөн онцгой тохиолдолд боломжтой бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж хүсэлт гаргах шаардлагатай.

» Виз сунгах – Монгол Улсын Гадаадын Иргэн, Харьяатын Газар

Суралцах, ажиллах зэрэг урт хугацааны зорилгоор Монгол улсад зорчих тохиолдолд нэвтрэхээсээ өмнө виз авах шаардлагатай.
Визийн хүсэлтийг Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан гаргана.

» Визийн мэдээлэл – Монгол Улсын Элчин сайдын яам, Берлин

Монгол Улсад нэвтрэх үед таны гадаад паспорт дор хаяж 6 сарын хугацаанд хүчинтэй байх шаардлагатай. Нэвтрэх болон гарах тамга дарах зориулалтаар дор хаяж хоосон хоёр хуудастай байх шаардлагатай.

30 хоногоос дээш хугацаагаар Монгол Улсад оршин суух тохиолдолд та ирснээс ээхойш 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлэх шаардлагатай.

» Бүртгэл – Монгол Улсын Гадаадын Иргэн, Харьяатын Газар

Хугацаа хэтрүүлэн оршин суух нь торгууль, албадан гаргах, дахин нэвтрэхийг хориглох шийтгэлд хүргэж болзошгүй.
Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд  холбогдох байгууллагад урьдчилан хандахыг нэн даруй зөвлөж байна.

» Холбоо барих – Монгол Улсын Гадаадын Иргэн, Харьяатын Газар

Үгүй. Монгол Улс руу нэвтрэхэд хүчин төгөлдөр гадаад паспорт зайлшгүй шаардлагатай.

Хүүхэд өөрийн гэсэн аяллын баримт бичигтэй байх шаардлагатай. Хүүхэд ганцаараа эсвэл зөвхөн эцэг эхийн аль нэгтэй аялж буй тохиолдолд хамт аялахгүй эцэг/эхээс бичгээр итгэмжлэл авахыг зөвлөж байна.

Болно. Хүчин төгөлдөр эрүүл мэндийн гэрчилгээ болон галзуугийн эсрэг вакцин хийгдсэн баталгаа шаардлагатай.
Нөхцөл байдлаас шалтгаалан импортын зөвшөөрөл авах шаардлага гарч болзошгүй.

» Монголын Мал эмнэлгийн үйлчилгээ

Одоогоор Монгол Улсад дижитал нүүдэлчдэд зориулсан тусгай визийн ангилал байхгүй.
Харин албан ёсны орон нутгийн хөдөлмөр эрхлэлтгүй нөхцөлд алсаас ажиллах нь аяллын визийн хүрээнд ерөнхийдөө зөвшөөрөгддөг.

» Визийн төрлүүд – Монгол Улсын Гадаадын Иргэн, Харьяатын Газар

Үгүй. Өргөмжит консулын хувьд би Монгол Улстай холбоотой эдийн засаг, соёл, нийгмийн асуудлаар зөвлөгөө өгөх болон төлөөлөх чиглэлээр дэмжлэг үзүүлдэг. Хэрэв шаардлагатай бол холбогдох байгууллагуудтай холбож өгөхөд тусалж болно.
Харин албан ёсны бичиг баримт, өргөдөл, бусад консулын үйлчилгээтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Элчин сайдын яаманд — жишээлбэл, Берлин дэх Элчин сайдын яаманд хандах шаардлагатай.

» Монгол Улсын Элчин сайдын яам, Берлин

  • Хүчинтэй гадаад паспорт
  • Буцах эсвэл цааш явах аяллын баталгаа
  • Санхүүгийн хангалттай нөөцийн баталгаа (зарим тохиолдолд)
  • Урилгын захидал (виз шаардлагатай бол)

10,000 ам.доллар (эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний бусад валютаар) ба давсан бэлэн мөнгийг Монгол Улсад нэвтрэх үед заавал мэдүүлэх шаардлагатай. Зэвсэг, мансууруулах бодис, дрон, порнографийн материалыг оруулахыг хориглодог эсвэл маш хатуу хязгаарлалттай.

» Монголын Гаалийн Ерөнхий Газар

Албан ёсоор заавал хийлгэх вакцин байхгүй. Урт хугацаагаар оршин суух эсвэл хөдөө орон нутагт аялах тохиолдолд халдварт шар өвчин A/B, галзуу өвчин, халдварт хижиг өвчний эсрэг вакцин хийлгэхийг, олон улсын эрүүл мэндийн даатгал авахыг зөвлөж байна.

Олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн үйлчилгээ Улаанбаатар хотод байдаг. Кредит картаар урьдчилсан төлбөр хийх нь түгээмэл. Харин хөдөө орон нутагт эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй эсвэл хүрч очиход хүндрэлтэй байдаг. Шаардлагатай эм бэлдмэлээ өөртөө авч явахыг зөвлөж байна.

Олон улсын жолооны үнэмлэх (IDP)–тэй хамт хэрэглэх тохиолдолд л болно. Герман улсын жолооны үнэмлэхийг дангаар нь Монгол улсад албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй; IDP-ийг заавал хамт авч явах шаардлагатай. Удаан хугацаагаар оршин суух тохиолдолд Монголын жолооны үнэмлэх авах шаардлага гарч болзошгүй.

Хот суурин газарт сүлжээний хамрах хүрээ сайн. Unitel болон Mobicom зэрэг үүрэн холбооны оператор компаний сим карт авах боломжтой. Дата картууд хямд үнэтэй бөгөөд зочид буудлуудад Wi-Fi ихэвчлэн байдаг.

Хүлээн авч буй хүн/байгууллага, ахмад настнууд болон шашны газруудыг хүндэтгэх нь маш чухал. Айлд орохдоо гутлаа тайлах шаардлагатай бөгөөд эелдэг зан харилцааг өндрөөр үнэлдэг. Монголчуудын хувьд муу ёр гэж тооцогддог учир босгон дээр гишгэхээс зайлсхийх хэрэгтэй.

Монгол Улсад ЛГБТИК хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхахыг хориглодог хэдий ч уламжлалт хүйсийн үүрэг, ойлголтууд нь нийгмийн соёлд гүн гүнзгий шингэсэн хэвээр байна.

Өвчин, осол, бичиг баримтаа алдах, баривчлагдах зэрэг онцгой байдлын үед Улаанбаатар дахь Элчин сайдын яам эсвэл орон нутгийн төр захиргааны байгууллагад хандана уу. Элчин сайдын яам танд зөвлөгөө өгөх, орлуулах бичиг баримт авахад туслах, эсвэл эмнэлгийн яаралтай тусламжийн үед дэмжлэг үзүүлэх боломжтой.

Онцгой байдлын төрөл

Утасны дугаар

Тайлбар

Цагдаагийн газар

102

Хулгай, халдлага болон бусад гэмт хэргийн үед

Гал түймэртэй тэмцэх газар

101

Гал түймэр эсвэл техникийн тусламжийн үед

Түргэн тусламж / Яаралтай эмнэлгийн үйлчилгээ

103

Эмнэлгийн яаралтай тусламжийн үед

Гамшиг ослын дуудлага

105

Бүх төрлийн онцгой байдлын

Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам

(+976) 11 32 42 71

Даваа–Баасан гарагуудад ажлын цагаар холбогдох боломжтой

Элчин сайдын яамны яаралтай тусламжийн утас (ажлын цагаас гадуур)

Дуут шуудангаар мэдээ үлдээх боломжтой

Зөвхөн яаралтай консулын тусламжийн үед ашиглана

Улаанбаатар хотоос гадуур онцгой байдлын дуудлага найдвартай ажиллахгүй байж болзошгүйг анхаарна уу. Холбоо барих мэдээллээ үргэлж биедээ авч явах бөгөөд байрлаж буй газар эсвэл орон нутгийн холбоо барих хүмүүст аяллынхаа талаар мэдээлэх хэрэгтэй.

Германы Гадаад хэргийн яамны ELEFAND жагсаалтад (эсвэл өөрийн эх орны ижил төстэй системд) бүртгүүлэхийг зөвлөж байна.

» ELEFAND бүртгэл – Германы Гадаад хэргийн яам

NRW Global Business платформ нь Умард Райн-Вестфалэн муж дахь хөрөнгө оруулалтын төслүүдийг олон улсын бизнес хөгжүүлэлтийн хүрээнд тусгай үйлчилгээ үзүүлэн дэмждэг

 » NRW Global Business   



Герман-Монголын Бизнесийн Холбоо нь хоёр улсын компаниудыг холбож,  бизнесийн тогтвортой харилцааг дэмждэг.

 » Deutsch-Mongolischer Unternehmensverband


 

Deutsch-Mongolisches Tor in NRW e.V. нь соёлын солилцоог бэхжүүлж, Герман дахь интеграцийн төслүүдийг идэвхтэй дэмждэг.

 » Deutsch-Mongolisches Tor in NRW e.V.       


 

Германы Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сан нь тогтвортой хөгжил болон санхүүгийн хүртээмжийг дэмжсэн түншлэл, төслүүдэд идэвхтэй оролцдог.

 » German Sparkassenstiftung for internationale Cooperation       

bkr gr aktion 09
bkr gr aktion 09
bkr gr aktion 10

“Дулаахан хөл”

Хандивын аян

Миний хувиараа санаачилсан “Дулаахан хөл” аян нь Good Neighbors Mongolia төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл бөгөөд Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг, хэрэгцээ бүхий хүүхдүүдийг өвлийн улиралд дулаан гутал, оймсоор хангаж, сургууль руугаа дулаан явахад чиглэгддэг.
Таны хандив нь хүүхдүүд өвлийн улиралд хичээлдээ дулаан явахад үнэтэй хувь нэмэр оруулах ба Та тэдэнд дулаан төдийгүй ирээдүйн итгэлийг бэлэглэх болно!

Бүх хандив 100% оймс, гутал худалдан авахад зориулагдана!

Хандивын данс

Harald Felzen
Тэмдэглэл: Дулаан хөл
IBAN: DE81604500501000191585

bkr gr aktion 10
bkr gr 05

Холбоо тогтоох

Од (*) тэмдэгтэй талбаруудыг заавал бөглөх шаардлагатай.

Намтар

2016 оноос хойш

Бизнесийн зөвлөх ба олон улсын банкны төслүүдэд Төслийн менежер

2011–2015

Захирлуудын зөвлөлийн гишүүн
Иргэдийн банкны хэлтэс
Deutsche Apotheker- und Ärztebank eG

2002–2011

Захирлуудын зөвлөлийн гишүүн
Kreissparkasse Ludwigsburg
Иргэдийн банк

1998–2002

Салбарын захирал ба Sparkasse банкны хөрөнгийн удирдлагын өмнөд-баруун бүсийн захирал
Kreissparkasse Ludwigsburg

1995–1998

Захирлуудын зөвлөлийн даргын туслах
Kreissparkasse Ludwigsburg

1994–1995

Хөрөнгө оруулалт / банкууд болон үйлчилгээний компаниудын зөвлөх
Бизнесийн удирдлагын хэлтэс / Хөрөнгө оруулалт
DG Bank AG, Франкфурт

1993

Ерөнхий дадлагын хөтөлбөр
DG Bank AG, Франкфурт

1987–1992

Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан
Бизнесийн удирдлагын зэрэгтэй
(Диплом-Кауфманн)
Триерийн их сургууль

1985–1987

Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний онол практик хосолсон сургалт
Kreissparkasse Bernkastel-Wittlich

2016 оноос хойш

Бие даасан бизнесийн зөвлөх
болон олон улсын банкны төслүүдийн төслийн менежер

2011–2015

Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн гишүүн
Жижиглэн банкны хэлтэс
Deutsche Apotheker- und Ärztebank eG

2002–2011

Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн гишүүн
Kreissparkasse Ludwigsburg
Жижиглэн банкны хэлтэс

1998–2002

Салбарын захирал ба хэлтсийн дарга
SparkassenVermögensManagement Өмнөд-Баруун бүс
Kreissparkasse Ludwigsburg

 

1995–1998

Удирдах зөвлөлийн даргын туслах
Kreissparkasse Ludwigsburg

1994–1995

Хөрөнгө оруулалт / банкууд болон үйлчилгээний компаниудын зөвлөх
Бизнесийн удирдлагын хэлтэс / Хөрөнгө оруулалт
DG Bank AG, Франкфурт

1993

Ерөнхий дадлагын хөтөлбөр
DG Bank AG, Франкфурт

1987–1992

Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан
Бизнесийн удирдлагын зэрэгтэй
(Диплом-Кауфманн)
Триерийн их сургууль

1985–1987

Банкны ажилтны мэргэжлээр суралцсан
Kreissparkasse Bernkastel-Wittlich

2016 оноос хойш

Бие даасан бизнесийн зөвлөх
болон олон улсын банкны төслүүдийн төслийн менежер

2011–2015

Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн гишүүн
Жижиглэн банкны хэлтэс
Deutsche Apotheker- und Ärztebank eG

2002–2011

Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн гишүүн
Kreissparkasse Ludwigsburg
Жижиглэн банкны хэлтэс

1998–2002

Салбарын захирал ба хэлтсийн дарга
SparkassenVermögensManagement Өмнөд-Баруун бүс
Kreissparkasse Ludwigsburg

1995–1998

Удирдах зөвлөлийн даргын туслах
Kreissparkasse Ludwigsburg

1994–1995

Хөрөнгө оруулалт / банкууд болон үйлчилгээний компаниудын зөвлөх
Бизнесийн удирдлагын хэлтэс / Хөрөнгө оруулалт
DG Bank AG, Франкфурт

1993

Ерөнхий дадлагын хөтөлбөр
DG Bank AG, Франкфурт

1987–1992

Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан
Бизнесийн удирдлагын зэрэгтэй
(Диплом-Кауфманн)
Триерийн их сургууль

1985–1987

Банкны ажилтны мэргэжлээр суралцсан
Kreissparkasse Bernkastel-Wittlich